БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ардын нам ард иргэдээ алагчилж, ялгаварлахаа хэзээ болих вэ
Ардын нам ард иргэдээ алагчилж, ялгаварлахаа хэзээ болих вэ
Төрийн банкнаас багш, эмч нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэх шийдвэр гаргалаа. Үүнийг сонссон иргэдийн хувьд “Монголд багш, эмч нар л хүн юм уу”, “Ардын намд багш, эмч нар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэрэг болжээ” гэх зэргээр цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлж байна. Эндээс харвал манай улсад эмч, багш нараас бусад нь хүн биш болж таарлаа. Өнөөх Үндсэн хуульд заасан хүний эрх, тэгш эрх, эдлэх эрх гээд байдаг үнэт зүйл эмч, багш, төрийн албан хаагчдад хүртээлтэй. Бусдад нь бол билэгдлийн шинж чанартай болжээ гэхэд нэг их буруудахгүй. Төрийн банкийг МАНАН бүлэглэл байгуулсан. Тэд Засгийн эрх авангуутаа энэ банкны удирдлагад өөрийн төлөөллийг суулгаж тэднээр дамжуулан массыг татахын тулд есөн шидийн ажил санаачилдаг. Багш, эмч нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг нь тэглэх шийдвэрийг Засгийн газар, Сангийн яам, Төрийн банк хамтран гаргалаа. Жил гаруйн өмнө “банкны зээлийн шимтгэл авдаг тогтолцоо нь буруу” хэмээн нэг хэсэг шуугисан даа. Банкиуд ажил хийж зээл гаргаж өгснийхөө төлөө зээлдэгчээс шимтгэл авна, авах ёстой хэмээн мэтгэж эцэст нь тэд ялагч болсон. Тэдний дунд Төрийн банк ч чадлынхаа хэрээр хашхирч байлаа. Гэтэл МАНАН-гийн үргэлжлэл МАН-ын Засгийн газраас Төрийн банктай хамтраад багш, эмч нарын зээлийн хүүг бууруулаад, дээр нь шимтгэлийг нь тэглэх шийдвэр гаргаж байгаа нь бусад банкууд шимтгэл авдаг нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг бус уу. За яахав, зээлийн хүүг нь бууруулж болдог байж. Тэгвэл өнөөх “Шимтгэл” гээчийг нь тэгээд хэн төлөх болж байна вэ. Багш, эмч нар янцаглахыг нь хийж хувийн хэшлийнхэн шимтгэл төлөх үүргийг нь хүлээх нь л дээ. Засгийн газар Төрийн банкнаас зээл авсан багш, эмч нарын цалингийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргаж байгаа нь эрх баригч МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиар тэдний саналыг худалдан авах гэсэн ядмагхан арга гэхээс өөр хэлэх үг алга. Арай л “өмнө авсан шимтгэлийн хүүг нь буцаан олгоно” гэж хашхиралгүй амаа хамхилаа. Төрийн банкнаас жилдээ 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтан авдаг байна. Тэд жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гаргажээ. Үндэсний статистикийн хорооноос сүүлийн зургаан жилд Монголын нийт өрхийн нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн тухай судалсан байдаг. Тус судалгаагаар нийт өрхийн 45.7 хувь нь цалингийн зээлтэй болох нь тогтоогдсон аж. Нэг өрх хэд хэдэн зээлтэй буюу давхар зээлтэй тохиолдол ч байсан гэнэ. Нэг үгээр бол, нэг гэр бүлийн хоёр цалингийн зээлтэй байх, нэг гэрийн ахмадууд хоёулаа тэтгэврийн зээлд хамрагдсан гэх мэтчилэн баримтууд гарчээ. Монгол Улсын нэг өрхөд банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй дор хаяж хоёр хүн байгаа нь тодорхой.Тэдний хувьд багш, эмч нар л биш бол өнөөгийн Монголын төрд хамаагүй бололтой. Үндсэн хуулинд “Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна” хэмээн заасан атлаа засаг, төр нь Монгол хүнээ хамгаалах тал дээр амаа ч ангайхгүй байж иргэдийг эзэмшсэн мэргэжил, мэдлэг боловсрол, нийгмийн гарлаар нь ялгаварлан гадуурхсан нь энэ цагийн өнгө яавч биш баймаар. [sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ