БААСАН
2025.07.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ж.Бат-Эрдэнэ: Зээлдэгч чаддаг зүйлээрээ төсөл бичээгүйгээс шаардлага хангадаггүй
Ж.Бат-Эрдэнэ: Зээлдэгч чаддаг зүйлээрээ төсөл бичээгүйгээс шаардлага хангадаггүй
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн төслийг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс дээр энэ сарын 18-20-ны хооронд хүлээн авч байна. Төсөл хүлээн авах хугацаа нь ердөө хоёрхон хоногийн хугацаатай учир Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зээлийн талаар болон Зээлийн батлан даалтын сангийн ойлголтыг Хөдөлмөрийн хэлтсийн ЖДҮ-ийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, Зээлийн батлан даалтын сангийн Орхон аймгийн төлөөлөл Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.   -Энэ жил манай аймгийн хэмжээнд хэчнээн төгрөгийн зээлийг олгох вэ? Зээлд тавигдах шаардлага өнгөрсөн жилээс өөрчлөгдсөн үү? -Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зээл олголтыг орон нутаг дахь Хөдөлмөрийн хэлтсүүд хэрэгжүүлж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл 2009 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн. 2009-2012 онд зээл олгогдоогүй, 2013 онд бага хэмжээтэй олгогдсон. Энэ зээл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд эрэлт хэрэгцээтэй зээл гэж үздэг. Таван жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, 100 хүртэлх сая төгрөгийн зээл юм. Эхний жилдээ үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж зөвхөн хүүгээ төлөөд явдаг нь үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн сайн талтай. Манай аймгийн хэмжээнд энэ жил нэг тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Өнгөрсөн онд санхүүжилт хүрэлцээгүйгээс төсөл нь дэмжигдээд зээл авч чадаагүй хүмүүст 500 орчим сая төгрөгийн зээл олгоно гэж үзэхэд, үлдсэн 500 гаруй сая төгрөгийн санхүүжилт байгаа. Иймд энэ сарын 18-наас эхлэн 20-ны өдрийн 18 цаг хүртэл иргэдээс төсөл хүлээн авна. Төслүүдээ хүлээн авч, зээлээ судлаад, дараа нь тухайн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай очиж танилцан үнэлгээ хийдэг. Үнэлгээ хийсний дараа эцсийн байдлаар үнэлгээ хийгээд аймгийн төсөл шалгаруулах дэд комиссоор хэлэлцүүлнэ. Уг комисс нь аймгийн Засаг даргаар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Комиссын бүрэлдэхүүнд Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодын төлөөлөл, Иргэдийн хурлын төлөөлөл, манай байгууллагын мэргэжилтэн оролцсон бүрэлдэхүүнтэй. Энэ комисс зээлийн төслийг шалгаруулна. Шалгарсан зээл нь дэмжигдээд ирсэн төслийг Хөдөлмөрийн хэлтсийн албан тоотын хамт тухайн зээлдэгчийн хүссэн банк руу нь явуулдаг. Ингээд банкин дээр судлагдаад дэмжигдэх юм бол зээлээ авах боломжтой. -Зээлийн батлан даалтын сангийн талаар хүмүүс мэдээлэл муутай байдаг. Аж ахуй эрхлэгчид батлан даалтын санд хамрагдахад ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ? -Дээрх мэдээлэл дээр нэмж хэлэхэд, Зээлийн батлан даалтын сан 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Орхон аймагт Зээлийн батлан даалтын төлөөлөлтэй болж ажиллаж байна. Энэ сангийн төлөөллөөр миний бие давхар ажилладаг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань хөтөлбөрийн зээл болон бусад зээлийг авахдаа Зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжтой. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид маань ямар шаардлагыг хангавал Зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжтой вэ гэдгийг мэдэж байх ёстой. Зээлийн батлан даалтын хуулиар бол тухайн авах гэж байгаа зээлийн 60 хувьд нь батлан даадаг. Харин үлдсэн 40 хувийг нь тухайн иргэн өөрөө гаргана. Нэгдүгээрт, ийм шаардлага байна. Хоёрдугаарт, амьдрал дээр хэрэгжих боломжтой сайн төсөл бичсэн байх ёстой. Гуравдугаарт, аль нэг банкаар дамжуулан зээл авч байгаа учир банкны шаардлагыг хангасан бизнесийн түүхтэй байх. Энэ нь найдвартай зээлдэгч байх, найдваргүй өөр зээлгүй байх зэрэг шаардлагыг хангасан түүхтэй байна гэсэн үг. Яагаад гэвэл банкны шаардлагыг хангаж байж зээлийн батлан даалтад хамрагддаг. -Өнгөрсөн жил төслөө өгсөн ч зээл авч чадаагүй бизнес эрхлэгчдийн гаргасан нийтлэг алдаа юу вэ? -2013 оны байдлаар санхүүжилтийн хүрэлцээ муу байсан учраас зээлийн төслийг судлах явцад тухайн зээлдэгчийн эн тэргүүнд шаардлагатай байгаа ажлын байр, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөнд нь тааруулж, зээлдэгчтэй ярилцаж байж, зээлийг хүссэн хэмжээнээс нь арай багаар олгосон. Зээлийн дээд хэмжээ бол 100 сая төгрөг. Манай бизнес эрхлэгчид 100 сая төгрөгөнд тулгаж хэлсэн төсөл цөөхөн оруулж ирсэн. Зээлийн байдлыг харахад, 27-100 сая төгрөгийн хооронд байсан. Бизнес эрхлэгчид маань ямар төслийг илүү дэмжих вэ гэж асуудаг. Үүн дээр хэлэхэд, манай үйлдвэрлэл эрхлэгчид ямарваа нэг төслийг сайн бичвэл дэмжигдэж, зээл авна гэж боддог. Тухайн бизнес эрхлэгч ямар зүйлийг илүү сайн хийж чадах вэ, ямар чиглэлээр гаршсан, өөрийн чаддаг зүйлээр төслөө бичдэггүй. Амьдралд хэрэгжихгүй, худлаа төсөл бичиж орж ирдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангийн зээлийн шаардлага, хяналт өндөр. Зээлдэгч өөрийнхөө чаддаг зүйлээр төслөө бичиж ирээгүйгээс зээлийг зориулалтын бусаар ашигласан гэсэн ангилал руу ордог. Үүнээс шалтгаалаад тухайн зээл нь бизнесийн зээл болдог. Өөрөөр хэлбэл, зээлийг зориулалтын бусаар ашигласан бол тэр зээлийг бизнесийн ангилал руу оруулж, өндөр хүүнд шилжүүлдэг. Ийм асуудлыг эхнээс нь үүсгэхгүй явахыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ хэлмээр байна. -Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах шаардлагыг хангаж, зээлээ авахад банкны шаардлага өндөр байдаг. Ямар банкуудтай хамтарч ажиллаж байгаа вэ? -Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Мөн Зээлийн батлан даалтын сан бүх банкуудтай хамтран ажиллаж байна. Банкны шаардлага өндөр байгаа нь тухайн бизнес үр ашигтай байх ёстой. Банкны зээлийн эдийн засагчид бизнесийн төслийг хүлээж аваад судлах явцдаа тухайн төсөл хэрэгжих үндэс байна уу, үгүй юу гэдэгт анализ хийнэ. Хоёрдугаарт, зээл авч байгаа иргэн, аж ахуйн нэгж маань хангалттай хэмжээний барьцаа хөрөнгө байна уу  гэдэг шаардлага тавина. Гуравдугаарт, энэ асуудалтай уялдаад гарч ирдэг зүйл бол зээлийн барьцаа хөрөнгийг маань хэтэрхий бага үнэлж байна гэдэг гомдол их гардаг. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан арилжааны банкуудтай байгуулсан гэрээн дээр энэ асуудал нарийн тусгасан байдаг. Эрсдэлийг банк өөрөө 100 хувь даадаг учраас банкны тавьж байгаа шаардлагыг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ манай орон нутаг дахь арилжааны банкууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд боломжийн хэмжээнд хандах талаар бид банкныхантай уулзаж ярилцсан. Тэгэхдээ банкны шаардлага, дүрэм журам бол байх ёстой зүйл. Энэ хүндрэлийг даван гарахад Зээлийн батлан даалтын сан тусална. Батлан даалтын сан бол Монгол улсын Засгийн газрын санаачлагаар байгуулагдсан. Гол хөрөнгө оруулагч нь Засгийн газар байгаа. Нийтдээ таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Зээлийн батлан даалтын сангийн хуулиар тухайн сангийн хөрөнгийг 10 дахин нэмэгдүүлж, батлан даалт гаргаж болно. Тэгэхээр 50 тэрбум төгрөг хүртэл батлан даалт гаргах боломж бий. Он гарснаас хойш нэг аж ахуйн газарт 110 сая төгрөгийн зээлийн батлан даалт гаргасан. Одоо зээлийн батлан даалтын сангийн хороонд таван аж ахуйн нэгжийн зээл хүргэгдэж, судлагдаад явж байна. Б.Рэнцэнханд
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ