ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэргүүлэгчдэд дайх хэдэн үг
Тэргүүлэгчдэд дайх хэдэн үг
Даваа гарагийн 14.00 цагт Нутгийн удирдлагын ордонд “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно” гэсэн зарыг сонсоод товлосон газар, болзсон цагт нь очлоо. Хурлын бага танхимд болох Тэргүүлэгчдийн хурал өнөөх л уламжлалаараа цагтаа эхлэлгүй бие биенээ хүлээсэн, асууж сурагласан “цаадах чинь наашаа гарч уу, Ирнэ гэж байна уу, Чи дуулгасан юм уу” хэмээн чих тавьж, утас цохиж, мессеж бичсэн хүмүүс л харагдсан. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, тэргүүлэгч И.Баасанжав, С.Батжаргал нар хамгийн түрүүнд ирж танхимд орсон. Араас нь орох гэтэл ИТХ-ын Ажлын албаныхан хаалган дээр тэс хөндөлдөөд “Ирц бүрдэхээр сэтгүүлчдийг оруулна” гээд зогсож байна. Ирцийг нь бүрдэхийг хүлээж бараг цаг шахам гиюүрч, утсаа оролдсон өөр зуураа шивнэлдсэн хэдэн хүн хонгилд үйлээ үзэж байх юм. Энэ удаагийн хурлаар Тэргүүлэгчид Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаарх бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай Чөлөөт цагийн талбай дэд хөтөлбөр батлах тухай “Ач санах” дэд хөтөлбөр батлах тухай гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэхээр шийдсэн аж. Хөтөлбөрүүдийг Тэргүүлэгчдийн өмнө хариуцах эзэн нь аймгийн Засаг дарга. Байлцах хүмүүс нь ХӨХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал, ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор нар хэмээн хурлын танхимын хаалган дээр “Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө”-нд бичсэн байна. Үдээс хойших 15.00 цагтай уралдах шахам арай гэж таван Тэргүүлэгч ирснээр энэ удаагийн хуралдаан эхэллээ. ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, тэргүүлэгч И.Баасанжав, С.Батжаргал, Д.Эрдэнэбат, Д.Бүүвэйбаатар нар ирснээр энэ удаагийн хурал эхлэх боломжтой болсон. Нэлээн хэд хоногийн өмнө болсон Тэргүүлэгчдийн хурлын үеэр тэргүүлэгч Д.Эрдэнэбат “манайханд цаг барилт гэж алга. Яагаад цагаа барихгүй байна. Ажлын албаныхан бүгдэд нь хэл дуулгасан юм уу. Энэ арай дэндэж байна. Өөрчлөхгүй бол болохгүй нь” гэж ирээд л орж гарч гүйж харагдсан. Өчигдөр өнөөх л ирц хүрдэггүй бахь байдгаараа. Бүр сүүлдээ сэтгүүлчдийг ч оруулахгүй хаалганы өмнө хөндөлсдөг нэг хэлбэрийг нэмснээс бус өөрсөддөө дүгнэлт хийсэн зүйл алга. Эсвэл тэргүүлэгчдийн хуралдааныг онлайнаар явуулж, түүнд нь тэргүүлэгчид тааллаараа оролцдог болох. Үгүй бол давхар дээлтэй дарга тэргүүлэгчдийг чөлөөлж оронд нь өөр төлөөлөгчдийг сонгох цаг болжээ. Өмнө нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид ч ийм байдалд хүрч байсан удаатай. Эхний асуудал хэлэлцэх болоход аймгийн ХХААГ-ынхан бараг тэр чигээрээ “нүүгээд” ирчихэж. Сэтгүүлчдэд суух суудал байтугай ширээний булан ч олдохгүй учраас аргагүйн эрхэнд “Тэргүүлэгчид эд нарыг зогсоогоод байвал орж ирэхгүй байх гэж үзээд ийм арга хэмжээ авчээ” гэж бодоод гарсан. Дээрх гурван хөтөлбөрийг тэргүүлэгчид дэмжсэн үү, санаачлагчид нь буцаасан уу бүү мэд. Дээрх гурван асуудалд тэргүүлэгчид хэрхэн хандсаныг иргэд мэдэж чадахгүй өнгөрч байна. Ер нь сүүлийн үед аймгийн ИТХ-ын Ажлын алба тэргүүлэгчдийн хурлыг зориудаар жижиг танхимд зохион байгуулдаг, эсвэл ИТХ-ын даргын өрөөнд хуралдуулдаг болсон нь хэвлэлийнхэнд мэдээлэл авах эрхэнд нь шууд халдаж байгаа хэлбэр гэж ойлгохоос өөр аргагүй боллоо. Жижигхэн танхимд нэг асуудал хэлэлцэх гэж нэгэн дарга 5-10 хүн дагуулж ирнэ. Сэтгүүлчдэд гишгэх газар ч байххгүй. Уг нь Нутгийн удирдлагын ордон том хурлын заалтай. Тэнд арай чөлөөтэй, хэлэлцэж байгаа, хэлэлцүүлж байгаа, энэ хоёрын мэтгэлцээнийг дамжуулж буй сэтгүүлчид ч хал балгүй ажиллаж болоод л байдаг. Гэтэл яагаад ч юм, Ажлын албаныхан сэтгүүлчид, хэвлэлийнхэнийг өөрсдөөсөө холдуулах арга нь жижиг өрөөнд чихэлдүүлээд байвал аяндаа биднийг орхино гэж мөрөөдөөд байна уу. Өмнөх 2012-2016 оны эхний хагас жил хүртэлх аймгийн ИТХ, Тэргүүлэгчд арай ч ийм байгаагүй дээ. Б.Мягмарсүрэн дарга “Сэтгүүлчид суу суу” гээд л. Гавьяат хуульч, Ажлын албаны дарга асан Г.Цэгмэд “Хуралдаанд оролцогчдод тусад нь сандал олж өг. Хэвлэлийнхэнтэй битгий сандал булаалдаад бай” гэж асуудлыг шийдэж байсан “сайхан цаг” санаанд бууж байна. Гэтэл өнөөдрийн ажлын албаныхан хаалгаар ч оруулахгүй, тэс хөндөлдөөд л. Ажилтнууд нь тэргүүлэгчдээ хүний нүүр харуулдаггүй хөлсдөг нялх шиг хамгаалаад аягүй юм болцгоож байна. “Маргаашийн” хуралдаанд үүдэндээ цагдаа зогсоох юм биш байгаа. Өмнөх хурлын байгууллагын дарга, удирдлагууд хуучин машин унаад хуралдаа цагтаа ирээд Эрдэнэтчүүдийн төлөө хуралдаад л байсан даа. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН