БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Манай аймаг айргийн тавд “давхижээ”
Манай аймаг айргийн тавд “давхижээ”
               “Нээлттэй нийгэм форум”-ын зүгээс Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд мониторинг ажиглалт хийжээ. 2017 оны нэгдүгээр улиралд 21 аймгийн хэмжээнд цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллийг хянасан байна. Энэ мэдээллээс харвал манай улсын хэмжээнд Шилэн дансны хуулийн хэрэгжилт энэ он гарсаар “алагтай, цоогтой” гэдэг шиг тийм ч хангалттай биш байгаа нь харагдана. Харин манай аймгийн хувьд Шилэн дансны хуулийн хэрэгжилтээр 21 аймгийн хэмжээнд эхний тавд багтжээ. Энэ нь Шилэн дансны хуулийг Орхон аймаг “Маш сайн” хэрэгжүүлдэг гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн байна. Манай сайт аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Ц.Алтанхуягаас хуулийн хэрэгжилт аймгийн хэмжээнд ямар байгаа талаар тодруулсан. Тэрбээр “Шилэн дансны хуулийн хэрэгжилтээр манай аймаг улсын хэмжээнд айргийн тавд явж байгаа” хэмээн ам бардам хэлсэн нь “Нээлттэй нийгэм форум”-ын мониторингийн дүнтэй таарч байна. Мониторингийн багийнхан энэ удаад ажиглалт хийхдээ 21 аймаг, нийслэл дүүрэг хэмээн хоёр хувааж үзсэн байна. Энэ оны нэгдүгээр сард цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллээ Орхон, Увс, Өвөрхангай, Дорнод, Дархан-Уул гэсэн таван аймаг 100 хувь оруулсан байна. Харин Сүхбаатар аймаг ганц ч мэдээллээ оруулаагүй үзүүлэлттэй гарсан аж. Хоёрдугаар сард Орхон, Хөвсгөл, Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 11 аймаг Шилэн дансны мэдээллээ 100 хувь хөтөлсөн дүнтэй байна. Энэ сард манай зэргэлдээх Булган аймаг ганц ч мэдээллээ Шилэн дансандаа байршуулаагүй гэнэ. Харин гуравдугаар сарын мэдээлэл анхаарал татаж байна. Гуравдугаар сард манай аймаг цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллээ 85.7 хувьтай оруулсан байх юм. Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Увс, Ховд аймаг мэдээллээ 100 хувь нийтэлсэн дүн үзүүлсэн нь ажиглалтаас харагдана. Булган аймгийн хувьд мөн л нэг ч мэдээллийг шилэн дансанд байршуулаагүй дүн үзүүлжээ. Эхний гурван сарыг нэгтгээд авч үзвэл манай аймаг Шилэн дансны хэрэгжилтээр улсын хэмжээнд эхний тавд орсон нь харагдана. Нийслэл дүүргүүдийн хувьд Шилэн дансны хуулийн хэрэгжилт “маш муу” байна. Нийслэлийн ЗДТГ, есөн дүүргээс ганцхан Хан-Уул-ын удирдлагууд хуулиа дагаж мөрддөг ажээ. Энэ бүхнээс дүгнэхэд манай аймгийн төрийн байгууллагуудын хувьд ч, орон нутгийн удирдлагуудын хувьд ч Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээнд анхаарлаа хандуулж ажлаа чиглүүлж иржээ гэдгийг харж болохоор байна. Нэгэнтээ “Тэнгэрийн дор төр, төрийн дор татвар буй” хэмээн манай өвөг дээдэс хэлсэнчлэн иргэдийнхээ татварыг иргэдийнхээ хяналтан дор иргэддээ зориулж Шилэн дансны тухай хуулийн дагуу цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, гүйлгээний мэдээллээ цахим орчинд байршуулж хуулийг хэрэгжүүлж буй орон нутгийн удирдлагад аймгийн татвар төлөгчдийн өмнөөс нэг удаа ч болтугай “Баярлалаа” гэж хэлэх нь зөв байх. [sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ