ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
50 мянгаас 250 мянга хүртэл “дуудсан” мөнгөний дарамтыг яах вэ
50 мянгаас 250 мянга хүртэл “дуудсан” мөнгөний дарамтыг яах вэ
            “Нэгдүгээр анги төгсөж байгаа хүүхдээс минь анги засварын мөнгө гээд 50 мянган төгрөг нэхээд байна. Би өгч чадахгүй нь яах вэ, дарга нар аа”, “12 дугаар ангийн хүүхдүүд хонхны баяраараа 250 мянган төгрөгөөр нийлнэ гээд байх юм. Арга чарга байна уу”. Аймгийн ЗДТГ-ын 7035-3511 утсанд өнгөрсөн долоо хоногт иргэдээс ирсэн санал гомдол дотроос яах аргагүй анхаарал татаж байна. Хичээлийн нэгэн жил дуусах болсон энэ цагт сургууль, цэцэрлэгийн хувьд эцэг эхчүүдээс анги засварын мөнгө, сургууль төгсөгчдөөс хонхны баярын нийллэгний мөнгө гэдэг хүндхэн даваа давахыг шаарддаг. Дөнгөж нэгдүгээр ангиа төгсөх гэж байгаа хүүхдүүд арай гэж уншиж, бичдэг болсныхоо төлөөсөнд “анги засварын мөнгө” нэртэй татаас, татвар төлдөг болсон уу. Аймгийн хэмжээнд нэгдүгээр ангиудын анги дүүргэлт 36-40 хүүхэд байдаг. Нэг ангийн 40 хүүхэд тус бүр 50 мянган төгрөгийг анги засварын мөнгө гээд хураалгавал хоёр сая төгрөг болно. Хоёр сая төгрөгөөр тэр анги супер засвар хийх үү. Хамгийн гол нь Боловсролын тухай хууль, аймгийн Засаг даргын захирамжид “сургууль, багш нар сурагчдаас мөнгө татварлахыг хориглоно” хэмээгээд байхад “анги засварын мөнгө” нэртэй татаасыг яах вэ. Сургуулийн зарим нэг багш нар боломжтой, санхүүгийн хувьд асуудалгүй эцэг эхчүүдээр анги засварын мөнгөний тоог дуудуулж аваад бусдад нь тулгадаг бяцхан аргатай. Тэр арганд нь олонхи чирэгддэг байдал нэгэнт бий болсон. Өнөөдөр Монгол улс Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гээд хуульчилсан. Гэтэл сургууль, цэцэрлэгийн багш нар, удирдлагууд шат шатандаа анги засварын мөнгөөр эцэг эхчүүдийг дарамталсан хэвээр байна. Цэцэрлэгт та хүүхдээ өглөө өгч, орой авдаг бол гуталтайгаа орж үзсэн үү. “Үгүй” л гэх болов уу. Гутлынхаа гадуур улавч өмсөнө, ангид нь орохдоо гутлаа тайлна. Цэцэрлэгийн багш, ажилчид ч ажил дээрээ өмсөх гутал гэж тусдаа байдаг. Үүний үр дүнд цэцэрлэгийн шалны будаг бараг л шинээрээ. Барагтай бол халцархай ч юм уу будаг нь халтартсан зүйл гарахгүй. Ийм байтал цэцэрлэгийн багш нар засварын мөнгө гэж бяцхан хүүхдүүдээс 30-40 мянган төгрөг нэхэж байгаа сураг дуулдана. Ерөнхий боловсролын сургууль буюу 12 дугаар анги төгсөгчид хонхны баяраараа 250 мянган төгрөгөөр нийлэх гэж байна. Аргаа бараад эцэг, эхчүүд нь аймгийн удирдлагуудад хандсан нь энэ. Ангийн 40 хүүхэд бүгд 250 мянган төгрөг хураалгавал 10 сая төгрөг болох нь. Ангийнх нь багшийн бараг хоёр жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө. Эрдэнэтэд бол 10 сая төгрөгөөр нэлээн гайгүй “Приус 20” авчихна. Мөнгөний их, бага талаас нь харвал 10 сая төгрөг гэдэг бол их тоо. “Буруу харж уйлж, зөв харж инээж” байгаад 250 мянган төгрөг өглөө гэхэд Хонхны баярын хоёр өдөр 10 сая төгрөгийг идэж барах уу, үрж дуусах уу, Эрдэнэтэд. Эсвэл багшдаа боломжийн “Приус” машинаар “бэлэг” барих гээд байна уу, цалингийн зээлээ төлөг гээд “хандив” өргөх үү. Аймгийн ЗДТГ-ын санал, гомдол хүлээн авдаг 70353511 тоот утсанд иргэд “50 мянгаас 250 мянга хүртэл “дуудсан” мөнгөний дарамт”-ыг дийлэхгүй нь яах вэ гэж хандсан. Гэтэл дарга нар энэ долоо хоногийн даваа гарагийн шуурхай дээр ямартай ч иргэдийн энэ санал гомдолд албан ёсны хариу өгсөнгүй. Хариу өгсөнгүйгээр барахгүй хариуцах эзэнгүй чихнийхээ хажуугаар нисгээд өнгөрлөө. “Чаддаг юм бол барь л даа” гэдэг шиг чаддаг юм бол арга хэмжээ ав л даа гэж хэлэхийг нь хүлээсээр суутал анги засварын мөнгө, хонхны баярын нийллэгний мөнгөнд ядарсан иргэд дарлуулж гүйцлээ. Хонхны баярын өглөө 250 мянган төгрөг халааслаад гарсан хүүхэд дуусгаж байж л санаа нь амарна. Иргэд тэгтлээ баяжчихсан юм гэж үү. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ