ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Хөх Монгол”-ын удирдлага 162.2 сая төгрөг “идчихжээ”
“Хөх Монгол”-ын удирдлага 162.2 сая төгрөг “идчихжээ”
Аудитын газраас төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаа аймгийн ИТХ-д танилцуулсан юм. Энэ дүгнэлтээс харвал аудитынхан Жаргалант сумын ЗДТГ, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа”, Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэсэн гурван байгууллагад санал дүгнэлт өгөхөөс татгалзсан дүгнэлт гаргажээ.           Аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэнгийн санаачлагаар ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байсан газрыг нурааж, оронд нь бортгон малгай бүхий “Хөх Монгол” гэсэн гоё нэртэй бүтээн байгуулалт байгуулсан нь араасаа асуудал дагуулж эхэллээ. “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” цогцолбор буюу шинэ нэршлээр “Хөх Монгол” УТҮГ болсон энэ байгууллагаа 2016 оны санхүүгийн жилд 162.2 сая төгрөгийн алдаа зөрчил гаргасан аж. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Зөрчил гэдгийг иргэд идчихжээ л гэж ойлгодог” гэж хэлсэнчлэн “Хөх Монгол” цоцголборын ашиглалтын өмнөх захиргааныхан 2016 оны төсвөөсөө нийтдээ 162.2 сая төгрөгийг “идчихэж”. Аудитын дүгнэлтээс харвал шалгалтын хугацаанд 129.97 сая төгрөгийн алдааг залруулж, 1.72 сая төгрөгийн төлбөрийн акт тавьсан байна. Мөн тухайн байгууллагад 20.0 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлж, 10.48 сая төгрөгийн алдаанд зөвлөмж өгсөн байх юм. Аудитынхан санал дүгнэлт өгөхөөс татгалзсан шалтгаанаа “Тус байгууллагын нэршил, ангиллыг АИХТ-ын тэргүүлэгчдийн 2016 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 76 дугаар тогтоолоор “Хөх Монгол” цогцолбор УТҮГ болгон өөрчилж дүрмийг баталсан. Гэвч тус өөрчлөлтийг улсын бүртгэлд бүтгүүлж, тамга тэмдэг, гэрчилгээ шинээр гаргуулаагүй, Төрийн банкин дахь дансыг хааж Төрийн санд данс нээгээгүй, байгууллагын даргыг шинээр томилоогүй, гэрээ байгуулаагүй. Зохион байгуулалт, бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоогоогүй, байгууллагын хуучин тамга, тэмдгээр үйл ажиллагаа явуулж байгаа, тайлант онд 104.0 сая төгрөгийн хөрөнгийг зардлаар бүртгэсэн. Удирдлага нь өөртөө 1.7 сая төгрөгийн ур чадварын нэмэгдэл авсан, баримтын бүрдэлгүйгээр 0.3 сая төгрөгийн томилолт олгосон, тушаалын огноо дугаар бичигддэггүй, үндэслэл хангалтгүй, нягтлан бодогчийг тушаалаар томилоогүй, ХХОАТ-ын суутгал, баримтын бүрдэлт хангалтгүй, журнал бичилт хийж ерөнхий дэвтэр гарган тайлан бланс хийгээгүй. Жижүүрүүдийн илүү цагийн хөлсийг тооцож олгоогүй зэрэг зөрчил нь санхүүгийн тайлан оршин байх, эрх ба үүрэг, томилогдсон байх, хэмжилт, үнэлгээ, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэглийг хангаагүй” хэмээн тайлбарласан байна. Эндээс харвал тус байгууллагын дарга, нягтлан нар ажилд томилогдсон тушаал шийдвэр байхгүй, дээр нь санхүүгийн анхан шатны мэдлэггүй учраас 104.0 сая төгрөгийн хөрөнгийг зардлаар бүртгэсэн байх аж. Мөн байгууллагын дарга нь өөртөө ур чадварын нэмэгдэл олгосон атлаа жижүүрүүдийнхээ илүү цагийн хөлсийг нь олгохгүй “идчихсэн” бололтой. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва тэргүүлэгчдийн хуралдаан дээр “Би Хөх Монгол цогцолборын ТУЗ-ийн даргаар томилогдсон. Цаашдынх нь хувь заяаны асуудлын талаар анхаарч ажиллана. Өмнөх нөхдүүд дэндүү хариуцлагагүй ажилласан. “Сэхүүн чоно” гэдэг компани 5 тэрбум төгрөгөөр зүгээр л нэг субботник хийсэн. Иймээс би бүрэн эрхийнхээ хүрээнд 2013-2016 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад нь Аудитын ерөнхий газраар аудит хийлгүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Манай аймгийн үе үеийн удирдлагуудад Нутгийн удирдлагын ордны ард байх цэцэрлэгт хүрээлэн ердөө л мөнгө хийх, бүтээн байгуулалт нэрээр мөнгө босгох хүслийг нь төрүүлж байсан бололтой. 2000-гаад оны үед тухайн үеийн удирдлагууд жирийн иргэд чөлөөт цагаа өнгөрөөж байх цэцэрлэгт хүрээлэнг хотынхоо төвд бий болгосон. Гэтэл К.Даулетбай, Д.Оюунбат нарын үед тордож тэтгэхгүй байсаар балгас болгосон. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсээр хийсэн бүхнийг нь манай аймгийн нэгэн дарга түүж аваад хаягдал зэс авдаг нөхдүүдэд шахсаныг нь К.Даулетбай дарга мэддэг гэдгээ өөрөө нэгэнтээ ярьж байсан. Үүний дараа аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэн эзэнгүй балгасыг эзэнтэй болгох санаачлага гарган “Хөх Монгол” цэцэрлэгт хүрээлэн болгохын тулд татварт төлөгчдийн мөнгөнөөс 2.3 тэрбум төгрөгийг зарсан ч өнөөдөр бас л мөнгө үрсэн үхмэл хөрөнгө болж байна. Дээрх 2.3 тэрбум төгрөг бол зөвхөн бортгон малгайд зарцуулсан хөрөнгө аж. Дотор нь байх зүйлд ч багагүй багагүй хөрөнгө зарж байгаа. Ямар ч байсан аудитынхан “Хөх Монгол”-ын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгөнд аудит хийхээс татгалзсан. Харин хууль, хяналтынхан шалгаж буруутай этгээдэд хариуцлага тооцох ганцхан зам үлдэж байгааг өнгөрсөн долоо хоногт хуралдсан аймгийн ИТХ-ны хуралдаан дээр төлөөлөгчид сануулж байлаа. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ