МЯГМАР
2025.05.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Татвар төлөгчдийн 6.8 сая төгрөгөөр архи “уужээ”
Татвар төлөгчдийн 6.8 сая төгрөгөөр архи “уужээ”
Төсвийн, татвар төлөгчдийн мөнгөөр дарга нар төдийгүй төрийн өмчит албан байгууллагыг архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд тогтоол, шийдвэрээрээ сануулж байсан. Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа авсан бол буруутай этгээдээр эргүүлэн төлүүлж, хохиролгүй болгох тухай тогтоол, шийдвэр ч манай улсад бий. Тэгвэл манай аймгийн “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн захирал асан Р.Гантулга байгууллагынхаа 40 жилийн ойгоор 6.8 сая төгрөгөөр архи авч “уусан”-ыг Аудитын газрын шалгалтаар тогтоосон байна. Иргэд байр, дулааныхаа мөнгийг “Эрдэнэт Ус ДТС” компанид сар бүр тушаадаг, сардаа багтааж мөнгөө төлөөгүй бол тогоо таслуулах, алданги тооцуулахаас эхлээд асуудалд орно. Гэтэл байгууллагын дарга нь 40 жилийн ой нэрээр иргэдийн төлсөн байр, дулааны мөнгөнөөс 6.8 сая төгрөгийг дээрэмдэн ажилчидтайгаа нийлээд архи аваад уучихсан байна гэвэл татвар төлөгч та итгэх үү. Гэхдээ энэ бол үнэн, болсон явдал. Үүнийг нь аймгийн Аудитын шалгалтаар тогтоосон байна. Бас болоогүй ээ, тус байгууллага дээр Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл сунгах зорилгоор ирсэн мэргэжилтнүүдэд 54.3 мянган төгрөгөөр, 2016 оны шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ 75.0 мянган төгрөгөөр, нийтдээ 129.3 мянган төгрөгөөр архи худалдан авч ууцгаажээ. Эндээс харвал Эрчим хүчний зохицуулах хорооныхон орон нутагт тусгай зөвшөөрөл сунгах нэрээр ажиллахдаа архи уухаас өөр гавьтай ажил хийдэггүй бололтой. Дээр нь “Эрдэнэт Ус ДТС” компанийнхан шинэ жилийн баяраараа ч байр, гэрэл, дулааны мөнгөө төлсөн татвар төлөгчдийн татвараар архи авч уудаг газар болсон аж. Р.Гантулга захирлын эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль зөрчсөн үйлдэл үүгээр дуусахгүй. Тэрбээр өөрийн удирдаж буй байгууллагадаа ЭЦВ6-110 маркын 9.9 сая төгрөгийн өртөгтэй насос, хаалт, замын гэрлийн дросель 250 Вт, чулуугүй хар цаасыг нийлүүлсэн байна. Мөн компанид бүртгэлтэй ч эвдэрсэн, явдаггүй таван машинд “ажилд гарч байгаа” гээд 10.4 сая төгрөгийн шатахуун олгож завшсан байна. Байгууллагадаа 142.7 сая төгрөгийн өртөгтэй шатахуун, 69.5 сая төгрөгийн өртөгтэй суудлын автомашиныг тендэр шалгаруулалтын журмыг зөрчин шууд худалдан авалтаар авчээ. Үүний зэрэгцээ 26 ширхэг 12.2 сая төгрөгийн өртөгтэй ширээ сандал, 13 ширхэг 29.1 сая төгрөгийн өртөгтэй гүний болон халуун усны насос, 16.3 сая төгрөгийн өртөгтэй вакум таслуур, 201 ширхэг 13.3 сая төгрөгийн өртөгтэй ажлын хувцас, 420 ширхэг 16.8 сая төгрөгийн өртөгтэй замын гэрлийн дросель, 10.9 сая төгрөгийн өртөгтэй кабель, 64 ширхэг 11.2 сая төгрөгийн өртөгтэй цахилгаан тоолуурыг харьцуулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй шууд худалдан авч хууль, тогтоомж зөрчжээ. Аудитын шалгалтаар нийтдээ “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-д 342.3 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. П.Пүрэвлхагва даргын “Зөрчил гэдгийг иргэд идчихжээ л гэж ойлгодог” гэдэгчлэн Р.Гантулга дарга байгууллагынхаа 6.8 сая төгрөгөөр архи авч “уучихаад” араас нь даруулганд нь зууш болгоод нийтдээ 342.3 сая төгрөгийг “идчихсэн” бололтой. “Эрдэнэт –Ус ДТС” ОНӨХК нь өнгөрөгч 2016 онд 14 тэрбум 838.1 сая төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авсан байна. Шалгалтаар нийтдээ 506.1 сая төгрөгийн алдаа, зөрчлийг аудитынхан илрүүлсэн аж. Зарим нэг мэдээллээс харвал Р.Гантулга даргын байгууллагадаа хийсэн их хэмжээний үнийн дүнтэй шахаа нь тухайн байгууллагын зарим, техник, тоног төхөөрөмжийн нөөцийг хоёр жилийн хугацаанд хангах гэнэ. Аймгийн Аудитынхан хэдийгээр шалгаж, хөрөнгө мөнгө идсэн уусан, завшсаныг нь илрүүлсэн атлаа арга хэмжээ авах тал дээрээ гар татжээ. Тухайлбал, Р.Гантулга захирал 6.8 сая төгрөгөөр архи авч “уучихаад” байхад хариуцлага тооцолгүй толгойг нь илж ердөө л 300 мянган төгрөгийн зөрчилд акт тавьсан тухай дүгнэлтдээ дурджээ. Мөн 342.3 сая төгрөгийн зөрчилд 6 зөвлөмж хүргүүлсэн байна. “Эрдэнэт Ус ДТС”-д байрны мөнгө, гэрэл, дулааныхаа төлбөрийг тушаадаг татвар төлөгчид, хэрэглэгчид Р.Гантулга даргын “уучихсан” 6.8 сая төгрөгийн архи, архины даруулга болгоод “идчихсэн” 342.3 сая төгрөгийг аудитынханаас нэхэх эрхтэй. Ийм их хэмжээний зөрчил, дутагдал гаргаж татвар төлөгчдийн мөнгийг идчихээд байхад хуульд заасан хариуцлагыг нэхэж чадахгүй байгаа аймгийн Аудитын албаныханд иргэд итгэх үү, тэднийг шударга ажилласан гэдэгт үнэмших үү. Аймгийн ИТХ-ын өнгөрсөн хуралдаанаас харвал Р.Гантулга захирал мэтийн идэж уусан өмнөх дарга, даамлуудаас хариуцлага нэхэхгүй толгойг нь илж “Бид урагшаа л харж ажиллана” хэмээж буйг нь харвал өнөөгийн аймаг, орон нутгийн удирдлагууд бүрэн эрхийнхээ хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаах нь. Эсвэл "Тунгалаг тамир" кинон дээр "Хоовон хөх" Хонгор зэлэн дээр зогсож байсан "Цахиур" Төмөр дээр очоод "Ах аа намайг бодоорой" гэдэгчлэн АН-ынхан МАН-ын удирдлагуудаас "Аудитын шалгалтаар биднийг бодоорой" гэж гуйсан уу.   Харин 2020 оны аймгийн ИТХ-ын сонгуулийн дараа АН орон нутагт олонхи болвол МАН-ынхны идэж уусныг яллахгүй, хамгаалах тухай далдуур нууц тохироо хийсэн юм уу гэж асуумаар ч юм шиг. Эндээс харвал манай аймагт АН ялвал төрийн толгойд АН, МАН хоёр нийлж байгаад “АНА МАНА” идэж уух нь. Харин МАН сонгуульд ялбал “МАНАН” татуулж хоёр нам орон нутгийн хувьд “Нэг зорилготой нэг түрийвчтэй” улс төрийн хүчнүүд болох нь ээ. [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 50 ХУВИЙГ НООГДОЛ АШГААР ӨГӨХ ЁСТОЙ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОНӨГ-ын ажлын байрны засвар, тохижилт хийх
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Г.АЛТАНГЭРЭЛ ТОМИЛОГДЛОО
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил