БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Орлон гүйцэтгэгч Д.Халтар, одоогийн дарга Б.Оюунбаяр нар ч төсвийн мөнгөөр туйлжээ
Орлон гүйцэтгэгч Д.Халтар, одоогийн дарга Б.Оюунбаяр нар ч төсвийн мөнгөөр туйлжээ
Хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Халтар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Рагчаагийн “чөлөөтэй” байх хойгуур байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Тэрбээр 2016 оны таваас наймдугаар сарын дунд хүртэлх хугацаанд ажиллахдаа “НИК” ХХК-ийн дөрөвдүгээр ШТС-аас Хот тохижуулах газрын үйл ажиллагаанд зарцуулах А-80 болон ДТ маркын шатахууны оронд 3.8 сая төгрөгийн АИ-92, АИ-95 маркын бензин сольж авчээ. Хот тохижуулах газрын хог ачдаг “ЗИЛ-130” машин болон Дизель түлшээр явдаг өөрөө буулгагчууд нь Д.Халтарын үед гэнэт АИ-92, АИ- 95 бензинээрявдаг ид шидтэй болсон бололтой. Д.Халтар дарга 2016 оны таваас наймдугаар сарын хооронд 20 удаагийн үйлдлээр 3.8 сая төгрөгийн үнэ бүхий АИ-92, АИ-95 маркын бензин авсан нь захиалгын хуудсанд бичигдээгүй алга болжээ. Одоогийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Оюунбаяр 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А-71 тоот тушаал гарган цалингийн зардлаас хэмнэгдсэн 7.3 сая төгрөгийг шагнал, урамшуулал нэрээр ажилчидтайгаа нийлээд хуваагаад “хүртчихэж”. Хамгийн сонирхолтой нь Б.Оюунбаяр дарга А-71 тоот тушаалдаа “дээрх 7.3 сая төгрөгийг ажилтан албан хаагчдын ажлын үр дүнг дүгнэн нэмэгдэл хөлс олгосугай” хэмээсэн атлаа зорилгоосоо зөрөөд эн тэнцүүхэн, хал балгүйхэн, эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй хувааж “иджээ”. Аймгийн Хот тохижуулах газар үүрэг, статусын хувьд Улсын үйлдвэрийн газар хэдий ч энд АН, МАН-ын үед улс төрийн зорилготой улстөрчдийн томилгоо хийгдэж байна. Р.Рагчаа дарга сонгуульд нэр дэвших боломжгүй болонгуутаа “Намайг эргүүлээд Хот тохижуулахын дарга болгоод өг” хэмээн аймгийн Засаг дарга асан С.Дангаасүрэнг долоо хоног шаналгасан гэдэг. Одоогийн дарга Б.Оюунбаяр нь тун удахгүй МАН-ын Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо /АСЭХ/-ны дарга болох гэж байгаа зэрэг нь АН, МАН-д тус байгууллагын жилийн 2.8 тэрбум төгрөгийн төсвөөс намаа, өөрсдийгөө угжихад том боломж болж харагдаад байна гэж үү. Хэрвээ Б.Оюунбаяр дарга аймгийн МАН-ын хорооны дэргэдэх АСЭХ-ны дарга болвол Хот тохижуулах газар улс төрийн байгууллага болох дээрээ тулна. Өөрөөр хэлбэл, аймгийн МАН-ын хорооны дэргэдэх “АСЭХ-ны Хот тохижуулах газар” гэж ойлгогдоно. Түүнээс биш Б.Оюунбаярын хувьд Хот тохижуулах газар хийх ажил их бий. Юун ТББ-ын дарга болох манатай. Аудитын дүгнэлтээс харвал 2016 оны санхүүгийн жилд Хот тохижуулах газар 149.3 сая төгрөгийн санхүүгийн зөрчилтэй гарчээ. Зөрчил гэдгийг “идчихэж” гэж ойлговол Р.Рагчаа, Д.Халтар, Б.Оюунбаяр нар тус байгууллагын 2.8 тэрбум төгрөгийн төсвөөс 149.3 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, нягтлан бодох бүртгэлд тусгалгүй үгүй хийсэн бололтой. [sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ