БЯМБА
2026.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Оюунбаяр “гурван давхар дээлтэй” болжээ
Б.Оюунбаяр “гурван давхар дээлтэй” болжээ
Төрийн болон улсын алба, улс төрийн нам, гишүүнчлэл, намын гишүүдээс ангид байх ёстой хэмээн дээр доргүй ярьдаг ч эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгөтэй эрхмүүдийн хувьд “шийдэж болохгүй асуудал” биш гэдгийг энэ амралтын өдрүүдэд болсон нэгэн хурлын үйл явц харууллаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хот тохижуулах газар улсын өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Оюунбаяр бямба гарагт нэгэн амралтын баазад хуралдсан аймгийн МАН-ын хорооны дэргэдэх НАМЭХ-ны салбарын хурлаар тус байгууллагын даргаар өрсөлдөгчгүйгээр нэр дэвшин ялалт байгуулж бас нэгэн тамга, тэмдэг өвөртөлжээ. Ингэснээр тэрбээр давхар дээлэн дээрээ зуны улиралд гангардаг “хантааз” давхарлаж ирэх жилүүдэд тус намын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлохоор болов. Өмнө нь тус намын НАМЭХ-ны салбарын даргаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Бумансор ажиллаж байсан аж. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч бямба гарагийг хүртэл А.Бумансор дарга төрийн албан хаагч хэрнээ халаасандаа НАМЭХ-ны тамгыг хийчихсэн явжээ. Тус хуралд Баян-Өндөр сумын МАН-ын хорооны анхан шатны нэгж болох багуудын дэргэдэх НАМЭХ-ны төлөөлөл бүхий 60 гаруй эмэгтэй оролцож, Б.Оюунбаярын өнийн хүслийг гүйцэлдүүлэхэд эхний алхамыг ийнхүү хийжээ. Б.Оюунбаяр өмнө нь Булаг багийн Засаг даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Булаг багаас сонгогдсон. Харин түүнийг аймгийн Хот тохижуулах газар гэх жилд 2.8 тэрбум төгрөгийн төсвийн санхүүжилттэй байгууллагын даргаар томилогдоход нөлөө бүхий хүмүүс дэмжлэг үзүүлсэн тухай, аймгийн МАН-ын дарга нарыг нэлээн дээрээс үүрэгдсэн, лүндэн буулгасан, шахаанд оруулсан тухай үлгэр домог шиг явган яриа хөвөрдөг нь нууц биш. Б.Оюунбаярт ч МАН ялсан энэ цагт өндөр албан тушаал, ахуй хангамж, эрх мэдэл зайлшгүй хэрэгтэй байсан учраас эм хүн ч гэсэн “эр хүний 13 мэх”-ийг хийж байгаад Хот тохижуулах газрын дарга болсоны учиг одоо тайлагдаж эхэллээ. Тэрбээр өөрийн шадар нөхөддөө “Би 2020 онд Эрдэнэтийн гурван тойргийн нэг дээр УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Миний ард томооохон дэмжлэг байгаа” хэмээн ам алдсан сураг чих дэлсэж буй. УИХ-ын гишүүнд нэр дэвших эрх тийм хямдхан олддог бил үү, аймаг бүрийн “хог цэвэрлэдэг нөхөд” дэвшээд эхэлвэл Өмнөговийн Н.Амарзаяа гишүүнээс дор аймшигт дүр төрхийг парламентад бий болгох уу. Амралтын баазад болсон НАМЭХ-ны салбарын тэргүүнийг сонгох сонгуулийн ажиллагаанд одоо төрд ажиллаж байгаа, хуулиар улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзсан байх учиртай эрхмүүдээс оролцсон бололтой. Тухайлбал, танил тал, найз нөхдийнхөө дэмжлэгээр 14 дүгээр сургуулийн захирлаар гэнэтхэн томилогдсон П.Амгалангийн хувьд тус хуралд хамгийн идэвхтэй оролцож Б.Оюунбаярын төлөө ажилласнаар НАМЭХ-ны салбарын тэргүүлэгч гишүүнээр улиран сонгогдож дөнгөжээ. Эрдэнэтийн сургуулийн захирлууд ингэж улс төржөөд эхэлбэл хууль зөрчөөд зогсохгүй шавь нараа ч ялгаварлан гадуурхах үзэл газар авч мэднэ. Эсвэл Б.Оюунбаяр Хот тохижуулах газрын эмэгтэй ажилчдыг, П.Амгалан 14 дүгээр сургуулийн эмэгтэй багш нарыг МАН-д элсүүлэх ам өчигтэйгээр байгууллагын дарга, захирал болсон юм уу.  Томилогдож болно, харин ажлаа хийхийн оронд намын дэргэдэх улс төрийн байгууллагын гишүүн, тэргүүлэгч болох гэж наагуур цаагуур гүйж сэтэр зүүх дуртай энэ мэтийн явдал олширвол манай аймгийн хувьд хууль үйлчлэхгүй гэж хэлээд төрийн албан хаагчдаа бүгдийг нь МАН-д элсүүлчихвэл яасан юм бэ. [sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ