ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт үйлдвэр Нийгмийн асуудлыг хөгжил дэвшлийн эхэнд эрэмбэлнэ
Эрдэнэт үйлдвэр Нийгмийн асуудлыг хөгжил дэвшлийн эхэнд эрэмбэлнэ
Үндэсний уул уурхайн салбарын урдаа барьдаг,  зүтгүүр үйлдвэр Эрдэнэтийн  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Уурхайчдын нийгмийн асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтын эхэнд ингэж хэллээ. Үнэхээр  ч  уул геологийн нөхцөл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, техник тоног төхөөрөмжийн тухай түр азнаж, уурхайчин хүний нийгмийн асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн нь уулзалтын зорилго хийгээд  Эрдэнэт үйлдвэр хүнийхээ төлөө цаашид ямар чиглэлтэй ажиллахыг  ч  давхар тодорхойлсон.      Ямар ч үйлдвэрлэл, үйл ажиллагааны цаана заавал асуудал оршдог. Харин асуудал бүрийн ард хүн байдаг.  Тиймээс хүний хөгжил, нийгмийн хамгаалал,  эрүүл мэнд, амьдралын баталгааг эн түрүүнд тавьж, тэдгээрийг тойрсон олон асуудалд гарц, шийдэл хайсан нь тус уулзалтын ач холбогдлыг тодотгов.      Нөгөө талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүрэлцэн ирж, зөвлөгөөнд оролцсон нь онцлох үйл явдал байв.  “Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа эрүүл мэндийн асуудлыг ингэж тусад нь авч үзэж, бодлогын хэмжээнд хэрэгжүүлж буй нь зөвхөн өөрийн ажилчдын төдийгүй нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм. Тиймээс Эрүүл мэндийн яам бүхий л талаар дэмжиж ажиллах болно” гэж салбарын сайд тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, шийдвэрийг танилцуулсан юм. Урамшууллын сангийн хэмжээг 20 хүртэл хувиар нэмэгдүүллээ      “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийгмийн хариуцлага” сэдвээр илтгэлийг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор тавив.  Сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээр тус үйлдвэр нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ 66-70 хүртэл тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь нийт зардлын 7,5 хувь гэсэн үг. Нийгмийн хөгжлийн бодлого олон талтай. Эрүүл мэнд, боловсролын үндсэн чиглэлээс гадна Орон сууц, Хөдөлмөр хамгааллын хүчтэй бодлого  хэрэгжүүлж, орон сууц худалдан авсан ажилтанд  8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажилд жил бүр 100 хүртэл сая төгрөгийг компаниас зориулж байна. Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулдаг Хамтын гэрээгээр том үүрэг хүлээж, түүнийгээ хөрсөнд буулгаж  чадаж байгаа ганцхан үйлдвэр бол Эрдэнэт үйлдвэр ХХК гэдгийг ч илтгэлдээ дурьдав.      Эрдэнэт үйлдвэр урт болон богино хугацааны хөгжлийн үндсэн чиглэлдээ үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө  түлхүү тусгасаар ирсэн бол энэ цаг үеэс үйлдвэрлэл, хүний хөгжлийн асуудлыг эн тэнцүү оруулж, төр засгийн хэмжээнд танилцуулах зорилт тавьсан нь нийгмийн хариуцлагын бодлогодоо хийж байгаа том эргэлт гэж хэлж болно.      Дараагийн таатай мэдээг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ дашрамд дуулгасан. Ажлын үр дүнгээр олгодог урамшууллын сангийн хэмжээ 9 хувь байсныг нэмэгдүүлж, 20 хүртэл хувиар өсгөхөөр шийдвэрлэсэн нь хүний хөгжлийн төлөөх нэгэн алхам гэдгийг тэрээр нэмж хэлэв. Энэ бол үе үеийн олон мянган уурхайчид, тэдний залуу халаа ажилтнуудад урам зориг, бас хүч өгсөн хэрэг юм. Эрүүл тарган гэж байдаггүй      Дэлхий нийтийн “толгойн өвчин” гэж нэрлэгддэг таргалалт, илүүдэл жин  уурхайчдыг ч бас тойроогүй гэдгийг эмч, мэргэжилтнүүд судалгааны дүнтэй холбон тайлбарлав. Эрүүл тарган гэж байдаггүй. Илүүдэл жингийн цаана ямар нэг өвчин эмгэг заавал дагаж явдаг. Тиймээс таргалахгүй байх үндсийн үндэс нь  эрүүл хоол, байнгын дасгал  хөдөлгөөний зохистой хоршил гэж тэд зөвлөлөө. Энэ асуудлууд компанийн нийгмийн хөгжлийн бодлогод бага биш байрыг эзэлдэг.      Уурхайчдаа  халуун хоолоор хангах үйлчилгээг  Хаан хүнс, Од дөл компаниудтай хамтран хүргэж байна. Тэд халуун хоол үйлдвэрлэлийн технологидоо “Эрүүл эко хоол хүнс” зарчмыг нэвтрүүлж, ногоо жимс алагласан бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорьж буйгаа уулзалтын үеэр дэлгэн үзүүлсэн. Байгалийн өнгө, амтаар баялаг эрүүл хоолны үзэсгэлэн бидэнд таргалалтаас ангид байх боломж бий гэдгийг мэдрүүлж өгөв.      Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн цогц хөтөлбөрийг Спорт ордоны үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, яаралтай  тусламжийн бүхий л сургалт сурталчилгаа,  үйлчилгээг Эрдэнэт сувиллын цогцолбор, Медипас эмнэлэгт төвлөрүүлэн хүргэдэг ч уурхайчдын дунд зүрх судасны  өвчлөл болон илүүдэл жингийн үзүүлэлт буурахгүй байгаад анхаарал хандуулах ёстойг ч эмч нар ахин дахин онцлов.      Харин  Уурхайчдынхаа дунд таргалалтын эсрэг аян өрнүүлж, хамгийн зөв үр дүнтэй аргаар илүүдэл жингээ хаясан ажилтнуудын үр дүнгийн урамшууллыг нэмэгдүүлэх саналыг Ерөнхий захирал хошигнон дэвшүүлсэн нь оролцогчид мэдрэмжтэй, зөв зүйтэй санал гэж хүлээж авав. Уурхайчдын санал компанийн нийгмийн хөгжлийн зорилтод тусгагдана      Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш илүү сайжруулах нь орчин цагийн хөгжил дэвшлийн гол түлхүүр гэдэг. Нийгмийн асуудлыг тойрсон зөвлөлдөх уулзалтын үер уурхайчид, ажилтнуудын дэвшүүлсэн санал ийм агуулгатай байв. Ажлын байрны хэмжилт, ажлын ачааллын тэгш хуваарилалт, нийгмийн цехүүдийн халуун хоолны үйлчилгээ, орон сууц болон бусад хөнгөлөлт, тусламж, халамж, хүний нөөцийн оновчтой бодлого гээд тэд саналдаа алийг нь ч орхигдуулсангүй, хөндөж ярилцав.      Уурхайчдынхаа санал бүхнийг эрэмбэлж, хариуцах хүрээг нь тодруулж, дор бүрт нь шийдвэрлэнэ. Өчигдрөө эргэн харсан, өнөөдрөө дүгнэж цэгнэсэн энэхүү яриа хөөрөө, санал санаачилгууд бидний маргаашийн хөтөч байх болно. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх олон чухал бодлого шийдвэрийн зүг чигийг заана гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  нэгтгэн хэлсэн.  Цагаа олсон, ёстой л загатнасан газар  маажив гэдэг шиг уулзалт  боллоо гэж нэг биш нэлээд хүн өгүүлснийг ч бас энд тэмдэглэе. М.Балжинням [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ