БААСАН
2025.05.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр" түүхийн ҮНЭ ЦЭНЭ
“Эрдэнэт үйлдвэр" түүхийн ҮНЭ ЦЭНЭ

Тэртээх 42 жилийн өмнөх  яг энэ өдөр эх  орныг минь нойрноос нь сэрээж, үндэстэн Монголыг доргиосон томоохон  үйл явдал тохиосон билээ. 

Энэ нь уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа үйлдвэрлэн гаргасан түүхэн мөч байв. Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комисс жилд 4 сая тонн хүдэр олборлож боловсруулах хүчин чадал бүхий Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг хүлээн авах тухай баримт бичигт гарын үсэг зурснаар хайгуулчид, зураг төсөл зохиогчид, барилгачид, угсрагчид сэтгэл, оюун, хүч хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж, баярын нулимстай зогссон гэдэг. Тухайн үеийн Монголын Төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбал, Зөвлөлт улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.В Архипов нар үйлдвэрийн автомат залгуурын товчийг дарснаар, Эрдэнэт үйлдвэрийн “цагийн хүрд” эргэж эхлэв. Монгол улсад өнгөт төмөрлөгийн анхны үйлдвэр өндөр үүдээ ийнхүү нээсэн юм.

1960-1970 онд Монгол Улсад хүнс хөдөө аж ахуйн салбар голлож байсан боловч тэр нь экспортын эх үүсвэр болж чадахгүй байж. Эрдэнэтийн овооны зэс молибдены орд газрын хүдрийн нөөц нэгэнт тогтоогдсон нөхцөлд  түүнийг ашиглаж улс орны үндэсний баялгийг арвижуулах, экспортын нөөцийг үлэмж нэмэгдүүлэх шаардлага тулгарч. Манай улс үүнийг дангаараа хийх эдийн засгийн боломж хомс. Тийм болохоор хэнтэй хамтарч, хаанаас  хөрөнгө оруулах тухай олон асуудалд ээрэгдсэн манай төр засаг Зөвлөлт улстай хамтарч ажиллавал богино хугацаанд уг орд газрыг ашиглах боломжтой гэж үзэж, ийм  бодлого барьж байв. Манай төр засгийн  удирдлагууд Зөвлөлтийн талд олон удаа  захидал хүсэлт илгээж,  олон талт уулзалт хийж, ажлын айлчлалын гол сэдэв  болгох  зэргээр  ихээхэн идэвх чармайлт гаргажээ.

1973 оны 2-р сард болсон Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Эрдэнэтийн овооны зэс-молибдены орд газрыг ашиглахад хамтран ажиллах тухай Хэлэлцээр байгуулав. Уг хэлэлцээрт геологи, төсөл хайгуулын ажил болон Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийн барилга байгууламж, бусад бүтээн байгуулалтыг Зөвлөлтийн  барилгын байгууллагын хүчээр  гүйцэтгэхээр заажээ.  Эрдэнэт үйлдвэрийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрийн ашгаас эргэн төлөх, түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж ашиглалтад оруулсан нь ЗХУ-аас манай улсад үзүүлсэн эдийн засгийн томоохон тусламж байсан юм.

Бүтээн байгуулалт амжилттай өрнөж, тавхан жилийн дотор  Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, цагт 450 тонн уур гаргах чадалтай уурын зуух, 170 км төмөр зам, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 407 км шугам, ус дамжуулах 59 км хоолой болон бусад аж үйлдвэр, туслах чанарын объектууд, барилга үйлдвэрлэлийн бааз, түүнчлэн 15 мянган оршин суугч бүхий хотыг багтаасан Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг  ашиглалтад оруулсан байдаг.  

 Эрдэнэт үйлдвэрийн зураг төсөл, бүх шийдэл нь  шинжлэх ухаан техник технологийн ололтыг тусгасан бөгөөд энэхүү бүтээн байгуулалтыг Монгол-Оросын барилгачид богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн юм.  Үүнтэй зэрэгцүүлэн  ажилчдын орон сууц, нийгэм, соёл, ахуйн асуудлыг цогцоор нь шийдэж, орчин үеийн хотыг бий болгосоноороо онцгой ач холбогдолтой юм. Иймээс ч Монгол Улс хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалтаараа “Эрдэнэт”-ийг  тодруулсан юм.

Эрдэнэт үйлдвэр шангаа татсан цагаасаа л эх орны эдийн засгийн тулах хүч, хүчирхэг багана  болсоор ирсэн. Энд цөөн хэдэн тоон баримт дурдья. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсанаар Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжил түргэсч, улс ардын аж ахуйд түүний эзлэх байр суурь өсчээ. Улсын нийгмийн нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн 1970 онд 35,9, 1980 онд 42,5, 1985 онд 46,3, 1993 онд 52,3 хувийг эзэлж байжээ. Манай улсын хамгийн том үйлдвэр болох “Эрдэнэт”  1995 онд  аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 56,3 хувийг  дангаараа үйлдвэрлэжээ. Эрдэнэт үйлдвэр 1980 онд Монголын экспортын тавны нэгийг,  1988 онд гуравны нэгийг гаргажээ.

Эрдэнэт үйлдвэр 1990-ээд оны эхний жилүүдэд  манай улсын гадаад худалдааны эргэлтийн 70 орчим хувийг дангаараа дааж иржээ. Үүнийг нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 оны 2-р сард Эрдэнэт хотын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хэлсэн үгэндээ: “Улс орон нийгэм-эдийн засгийн хүнд хямралтай байгаа өнөө үед уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр улсын гадаад худалдаанд чухал байр эзэлж байна.Үнэхээр Эрдэнэт Монголын экспортыг нуруун дээрээ тээж яваа ганц үйлдвэр юм” гэжээ. Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болж, удирдлага зохион байгуулалтын оновчтой  бодлого хэрэгжүүлж,  үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөн нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулснаар борлуулалтын болон  төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ үлэмж их нэмэгдлээ. Тухайлбал 2020 онд нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлэх боломж бүрдсэн нь 2016 оныхоос даруй 8 дахин өсчээ. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд  сүүлийн жилүүдэд хайгуулын ажилдаа багагүй хөрөнгө зарцуулснаар үйлдвэрийнхээ насжилтыг уртасгаж, жарнаар тооцохоор болж байна. Түүнчлэн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хийж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ бол үйлдвэрийнхээ  алс хэтийг харсан бодлого юмаа.   

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, яруу найрагч агсан Б.Лхагвасүрэн 30 шахам жилийн өмнө  “Эрдэнэт бол Монголчуудад заяасан том өгөөж, өмч юм. Эх газраа ээж гэвэл Эрдэнэт уул их сүүтэй мөөм гэж боддог” хэмээсэн. Тиймээ. Өгөөж ихтэй   бор уулын минь буянг хүртээгүй Монгол хүн үгүй л болов уу. Ойрхны  жишээ дурьдсу. Өчигдөрхөн  Монгол улсын Засгийн газрын тэргүүн цар тахлын үед иргэдийнхээ сэтгэлийг гэрэлтүүлсэн  шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд нүүрлээд буйд цар тахлын аюулыг даван туулах,  иргэдийнхээ амжиргааг дэмжихээр энэ оны 12-р сарын 1-нээс 2021 оны 7-р сарын 1 хүртэл айл бүрийн цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг тэглэсэн. Монгол Улс иргэддээ  түүхэндээ анх удаа  ийм том дэмжлэг үзүүлж байгаа аж. Үүнд  шаардлагатай 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” ТӨҮГ-ын уурхайчид бэлэглэсэн юм. “Эрдэнэт”-ийн уурхайчдын хөдөлмөрийн үр шим    Монгол айл  бүрт буяны  үр болон  түглээ.  

Эх сурвалж: “blood.mn

 

 

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН