ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Эрдэнэтчүүд гэрийнхээ хоймортоо ном залъя Энэ чинь их гоё соёл.
А.Түвшинжаргал: Эрдэнэтчүүд гэрийнхээ хоймортоо ном залъя Энэ чинь их гоё соёл.

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай “Соёлыг түгээе” аяны талаар ярилцлаа.

“Соёлыг түгээе”  аян орон нутагт өрнөж, хүрээгээ ч нэлээн тэлж байна. Аяны хүрээнд өөр ямар ажил хийхээл төлөвлөж байна вэ?

“Соёлыг түгээе” сарын аяныг зохион байгуулах Ажлын хэсэг  аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан. Ажлын хэсгийг миний бие ахалж байна. Ажлын хэсэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, салбар бүрийн төлөөлөл багтсан. “Соёлыг түгээе” гэдэг зүйлийг зөвхөн дуу хуур гэж ойлгож болохгүй юм шиг санагдсан. Жишээлбэл, аймгийн Засаг даргын Тамгын газар дээр Эрдэнтийн дийлэнх иргэд орж үзээгүй.  Тэгвэл энэ гурван давхар барилгын хаана нь, хэн нь ямар чиг үүрэгтэй ажил хийдэг вэ гэдгийг нэг давхрын угтах үйлчилгээний хүнээр хэлүүлэх боломжтой. Эсвэл схем зураг хийгээд байрлуулах хэрэгтэй. Иргэдийн хувьд төрийн байгууллагууд ийм зүйл хийгээсэй гэж хүсэж байгаа. Төрийн үйлчилгээг сайжруулахын тулд иргэн, төр хоёрын хамтын ажиллагаа шаардлагатай. Иргэд өөрсдөө бухимдалтай, характаризм өндөр  байх юм бол төрийн албан хаагчдад хүндрэлтэй. Манай аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, эрүүл мэндийн салбарынхан нэг л зүйлийг хэлж байгаа. Ажлаа хийхэд, өвчтөнөө эмчлэхийн тулд бид илүү цагаар ажиллахад ямар ч зовлон бэрхшээл алга, тангараг өргөсөн хүмүүс учраас. Харин иргэдийн сошиал орчинд худлаа гүтгэдэг, хэргээр сенсаци болгодог  зүйл бидний сэтгэлийг эмзэглүүлж байна гэж хэлдэг. Ийм учраас сошиалд ч гэсэн сайн зүйлийг түгээгээсэй.  Монгол орны хаана сайн сайхан зүйл болж байна, Эрдэнэт хотын гэрэлтэй гэгээтэй гэдэг юм хаана байна гэдгийг харуулсан ийм олон контент хийе гэж бодож төлөвлөж байгаа.

 

 

Соёлыг түгээе аяны хүрээнд хувь хүн, Эрдэнэт хотын иргэд ямар оролцоотой байгаасай гэж та иргэн хүнийхээ хувьд бодож байна вэ? -Эрдэнэт хот, Эрдэнэтийн иргэд бол орос школатай. Оросын соёл, уламжлалыг өөртөө илүү их шингээсэн хот учраас айл болгон серванттай байдаг. Сервантан дотроо юу хийдэг билээ гээд та бүхэн эргээд нэг бодоод үзээрэй. Тэр дотор байгаа зүйлүүдийнхээ оронд ном хийе л дээ. Эрдэнэтчүүд гэрийнхээ хоймортоо ном залъя. Энэ чинь их гоё соёл. Ийм учраас Эрдэнэт хотын удирдлагуудын зүгээс номын зохиолчид, номын компануудад өөрсдийнх нь зардлаар биш аймаг орон нутгийн төсвөөс зардал мөнгийг нь гаргаад, байрных нь зардлыг гаргаад, ирж очих төмөр замын билетийг нь даагаад 60-70 хүн авчирч хоёр өдөр Амарын талбайд Номын худалдаа зохион байгууллаа. Зохиолчдын төлөөлөлтэй уулзахад “Эрдэнэт хотын иргэд үнэхээр күүл байна аа” гэж дуу алдсан шүү. Залуус хүүхдүүд ирж байна, маш сайхан байна гэж баярласан сэтгэлээ илэрхийлж байсан. Манай Эрдэнэт хотын иргэд ном унших соёл, номоор цангаж байгаа байдал их байна. Тийм учраас бид жил болгон энэ “Номын баярыг” зохион байгуулна. Мэдээж зохиолчид ирж ашиг, орлого олж байгаа ч гэсэн ингэж л дэмжлэг үзүүлэхгүй бол тэр олон номыг авчрах боломжгүй. Ихэнх зохиолчид өөрийнхөө авчирсан бүтээлийг Эрдэнэт хотын иргэдэд зориулаад дуусгаад явсан байгаа. Зохиолчдыг авчраад зүгээр байлгаагүй. Чиглэл чиглэлээр, салбар салбарынх нь хүмүүстэй уулзуулсан. Лекц зохион байгууллаа. Орхон аймгийн номын санч нартайгаа уулзуулж номын сан гэдэг чухам юу юм бэ, номын сангийн зохион байгуулалт ямар байх ёстой вэ, ирээдүйн хөгжлийн чиг хандлага ямар байх вэ гэх мэт зүйлийг ярилцлаа. -Нэг үгээр хэлбэл “Соёлыг түгээе” аянд эрдэнэтчүүд эрвийх дэрвийхээрээ л оролцож цар тахлын хүнд хэцүү цаг үед нэг, хоёр өдөр ч гэсэн стресгүй, бухимдалгүй байж чадлаа? -“Соёлыг түгээе” аяныг яагаад гэв гэнэтхэн зохион байгуулаад унав аа гэж иргэд минь гайхаж байгаа нь үнэн. Ковидын үеийн сэтгэл гутрал, сэтгэл хямрал, энэ стрессийг соёл урлагаар дамжуулж, оюунлаг бүтээлээр дамжуулж соён гэгээрүүлэх ажил руу хандуулахад жоохон ч гэсэн нэмэр болоё гэж бодож хийсэн. Өмнө нь Соёлын сарын ажил гээд жил болгон ажил зохион байгуулж байлаа. Энэ удаад арай өөр зохион байгуулалтаар хийхээр төлөвлөсөн. Иргэд цар тахлаас болоод дуу хөгжим сонсохгүй, салхинд ч гарахгүйгээр гэртээ олон удаа хөл хорионд орсон. Өвчлөл их байгаа учраас сэтгэл зүйн хувьд бараг нэг ёсондоо хямрал, гуниг гутрал руугаа орж байна. Үүнээс үүдэн энэ жалыг зохион байгуулахаар болсон. Бид ковидын дараахь эдийн засгийг сэргээх гэхээсээ илүүтэйгээр хүмүүсээ сэргээх тийм арга хэмжээ хийж байгаа гэж ойлгож болно.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа