Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд болж өнгөрсөн үйл явдал, яаралтай ажиллах шаардлагатай асуудлаар ярилцаж хэлэлцдэг. Гэтэл энэ долоо хоногийн шуурхай зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газрын дарга А.Лхагвадорж бүтэн жилийн ажлын тайлан мэдээллээ ярьчих юм. Уг нь байгууллагуудад хийсэн ажлаа олон нийтэд сурталчлах цаг, хөрөнгө мөнгө тусгаж өгдөг. Хэвлэлийнхэнийг дуудаад хэвлэлийн хурал хийж болно, аль нэг байгууллагатай гэрээ байгуулаад ажлаа сурталчлах нээлттэй. Битгий ингэж муухай загнаж, олон нийтэд зориулсан цагийг хулгайлж, бүтэн жилийн тайлангаа хүчээр чихээд байгаач ээ, А.Лхагвадорж дарга аа. Цагдаагийн албанд сурталчилгааны мөнгө байхгүй гэж бүү мэлзээрэй. Ер нь босоо удирдлагатай төрийн байгууллагуудын дээрээс томилогдсон дарга нар аймгийн шуурхайг ингэж бааварлаж, дээрлэхэхээ болимоор байна.
ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА БААВАРЛАХАА БОЛИНО УУ
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67


















Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.